Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн алба хаагчид зөвлөлдлөө

Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хамтран өнөөдөр цагдаагийн алба хаагч нарыг хамруулан зөвлөлгөөн зохион байгууллаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн алба хаагчид зөвлөлдлөө
Цагдаагийн алба хаагчид зөвлөлдлөө. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хамтран өнөөдөр цагдаагийн алба хаагч нарыг хамруулан зөвлөлгөөн зохион байгууллаа.

Тус зөвлөлгөөний гол зорилго нь гэмт хэргийг илрүүлэхэд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник технологи ашиглах, хэргийн газрын үзлэгээр ул мөр, баримт сэлт илрүүлэх, цуглуулах, бэхжүүлэх болон харьцуулах шинжилгээ, адилтгал хийхэд учирч байгаа саад бэрхшээлийн талаар харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн ажээ.

Хуваалцах