Цагдаагийн албан хаагч хүний аминд хүрчээ
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгоны Цагдаагийн хэсгийн цагдаа, ахлах ахлагч Д.Баярсүрэн орон нутгийн замд автомашинаа жолоодож яваад хүний амь насанд хүрсэн хэрэг гарчээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгоны Цагдаагийн хэсгийн цагдаа, ахлах ахлагч Д.Баярсүрэн орон нутгийн замд автомашинаа жолоодож яваад хүний амь насанд хүрсэн хэрэг гарчээ. Одоогоор түүнийг Дархан-Уул аймаг дахь Цагдан хорих төвд саатуулсан гэх мэдээллийг орон нутгийн эх сурвалжууд өгсөн юм. Өнгөрсөн оны есдүгээр сард Хөтөлийн Цагдаагийн хэсгийн дарга Б.Саранбаатар жолооч, ахлагч Ц.Ууганбаатартаа хууль бус тушаал өгч, урсгал сөрөн давхиулснаас болж Сүхбаатар дүүргийн нутагт хичээлдээ явж байсан 12 настай охиныг дайрч бүрэлгэсэн хэрэг гарсан билээ. ЦЕГ-ын удирдлага үүний дараахан Б.Саранбаатарыг цагдаагийн байгууллагаас халж, Хөтөлийн цагдаагийн хэсгийн эрүүгийн төлөөлөгч Ц.Ууганжаргалд ял оноосон байдаг.


















