Цагдаагийн албан хаагч сонсголгүй жолоочийг бууджээ
АНУ-ын Хойд Каролина мужид Дэниэл Харрист хэмээн сонсголын бэрхшээлтэй жолоочийг цагдаагийн албан хаагч буудаж, хохирогч хэргийн газарт амиа алдсан хэрэг гарчээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Хойд Каролина мужид Дэниэл Харрист хэмээн сонсголын бэрхшээлтэй жолоочийг цагдаагийн албан хаагч буудаж, хохирогч хэргийн газарт амиа алдсан хэрэг гарчээ. Хурд хэтрүүлсэн Дэниэл Харристийг цагдаа шүгэлдэж зогсоох гэсэн боловч сонсоогүй аж. Хэсэг хугацааны дараа түүнийг зогсоод машинаасаа буунгуут нь цагдаа буудаж хөнөөжээ.
Хэргийг харсан гэрч нар "Тэр машинаас буугаад цагдаад юу болсныг дохиогоор тайлбарлах гэсэн боловч түүнд боломж олгоогүй. Тэр цагдааг өнгөрөөд зогссон. Бодвол цонхоор цагдааг харсан байх" хэмээжээ.
Түүний ээж харамсалтай мэдээг сонссоны дараа ухаан алдаж эмнэлэгт хүргэгджээ. Харрист дөрвөн настай бяцхан хүүтэй аж. Түүний гэр бүлийнхэн Харристийн нэрэмжит сан байгуулж, сангийн хөрөнгийг сонсголгүй иргэд замын хөдөлгөөнд оролцох үед хэрхэн дохио өгч зохицуулахыг замын цагдаа нарт заах ажилд зориулахаар төлөвлөсөн байна.


















