Цагдаагийн албан хаагчдад гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдлэг олгоно
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чадамжийг дээшлүүлэх” сургалтыг өчигдөр Хууль зүйн яам, Хууль сахиулахын их сургууль хамтран зохион байгууллаа.
Мэдээллийн алба

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чадамжийг дээшлүүлэх” сургалтыг өчигдөр Хууль зүйн яам, Хууль сахиулахын их сургууль хамтран зохион байгууллаа. Уг сургалтаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг зөрчлийг шалгах эрх бүхий цагдаагийн албан хаагчдад энэ төрлийн хэрэг, зөрчлийг шийдвэрлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлээс үүдэлтэй хэрэг, зөрчлийн улмаас хохирсон хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнтэй харилцах харилцааны зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой байсан аж.
Хууль зүйн яамнаас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалтыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 2015-2016 оны сургалт ийнхүү Улаанбаатар хотоос эхэлж, орон нутагт мөн зохион байгуулагдах юм. Энэ удаагийн сургалтанд нийт 200 гаруй албан хаагчид хамрагдсан байна.


















