Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Цагдаагийн албан хаагчдын хоолны мөнгийг хассаныг эсэргүүцэв

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд шаардлага хүргүүлээд байгаа. Тэрбээр Нийслэлийн Цагдаагийн даргын 2014 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн албан даалгавраар цагдаагийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн албан хаагчдын хоолны мөнгийг хассаныг эсэргүүцэв
Цагдаагийн албан хаагчдын хоолны мөнгийг хассаныг эсэргүүцэв. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд шаардлага хүргүүлээд байгаа. Тэрбээр Нийслэлийн Цагдаагийн даргын 2014 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн албан даалгавраар цагдаагийн албан хаагчдын хоолны зардлыг багасгасан нь олон албан хаагчийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлнө гэж үзсэн учраас салбарын сайдад нь асуудлыг тавьсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 218 дугаар тушаалаар эргүүл жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэдэг албан хаагчдын хоногийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоосон байдаг. Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан, хээрийн сургуулилтад хамрагдсан хүмүүст 24 цагийн турш 5000 төгрөг өгдөг аж.

Хоолны зардлыг 2500 болгон багасгасан нь цагдаагийн албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж С.Одонтуяа гишүүн үзэж байгаа юм. Захын цайны газраар үйлчлүүлэхэд 2500 төгрөгөөр гурван ширхэг хуушуур л авах боломжтой бөгөөд 24 цагийн турш ажиллах тэд бүсээ чангалахаас өөр аргагүйд хүрчээ. Хэмнэлтийн горимд шилжлээ гээд хүний ходоод агших биш дээ. Хүнээ бодохгүй шийдвэр гаргаж байгаад нь хүмүүс дургүйцэж байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2015 оны төсвийг хэлэлцэх үед бусад өөр зүйл дээр хэмнэлт хийж, цагдаагийн ажилчдын бүрэлдэхүүний мөнгийг хасуулахгүй байх талаар ярина гэлээ.

Хуваалцах