Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Цагдаагийн албаны иргэний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулж байна

Өнгөрөгч онд Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан. Үүний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн албан хаагчид хяналт тавих эрх бүхий 5-7 хүнтэй иргэний зөвлөл байгуулсан юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн албаны иргэний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулж байна
Цагдаагийн албаны иргэний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулж байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч онд Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан. Үүний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн албан хаагчид хяналт тавих эрх бүхий 5-7 хүнтэй иргэний зөвлөл байгуулсан юм. Хуулиар зөвлөлийн нэг гишүүн нь нэг, гурван гишүүн гурав, үлдсэн гишүүд нь хоёр жилийн хугацаатай байхаар заажээ. Үүний дагуу НИТХ-н дэргэдэх иргэний зөвлөлийн нэг гишүүний ажиллах эрхийн хугацаа дуусч сонгон шалгаруулалтыг энэ сарын 11-ээс эхлэн цахим санал хураалтаар явуулж байна.

НИТХ-н захиргаа хуулийн хэлтсийн дарга н.Азжаргал ярилаа. Сонгон шалгаруулалтанд нийт найм хүн оролцсоноос хоёр хүн нэрээ татаж одоогоор 6 хүн өрсөлдөж байна. Иргэд саналаа НИТХ-н дэргэдэх “citycouncil.mn” веб хуудсаар өгнө. Сонгон шалгаруулалт өнөөдөр дуусна.

Хуваалцах