Цагдаагийн байгууллага "Сар шинэ-2020" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд явуулна
Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал өнөөдөр төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нартай цахим хурал хийж, үүрэг, ажлын чиглэл өгчээ
Мэдээллийн алба

Цагдаагийн байгууллагаас Монголын уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдийг угтан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажил, арга хэмжээг эрчимжүүлэх, шуурхай шалган шийдвэрлэх, иргэд, олон нийтэд холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор энэ оны хоёрдугаар сарын 3-28-ны өдрийг хүртэлх хугацаанд "Сар шинэ-2020" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд явуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Дээрх арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах талаар Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал өнөөдөр төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нартай цахим хурал хийж, үүрэг, ажлын чиглэл өгчээ.


















