Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалт баталлаа

Өнөөдөр хуралдсан засгийн газрын ээлжит хуралдаанаар цагдаагийн байгууллагын хамгаалалтад байдаг халдлагад өртсөн тохиолдолд олон нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй онц чухал объектуудын жагсаалтыг шинэчлэн баталлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах  онц чухал объектын жагсаалт баталлаа
Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалт баталлаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр хуралдсан засгийн газрын ээлжит хуралдаанаар цагдаагийн байгууллагын хамгаалалтад байдаг халдлагад өртсөн тохиолдолд олон нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй онц чухал объектуудын жагсаалтыг шинэчлэн баталлаа. Энэ тогтоол гарснаар Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 91 дүгээр тогтоол хүчингүй болж байна.

МҮОНТВ, Радиогийн төв байр, радио телевизийн эфирийн студи, Хонхор дахь дамжуулах байгууламжийн радио, телевизийн техникийн төв, МОНЦАМЭ агентлаг, Монголын хөрөнгийн бирж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар, Алтан-Өлгий дэх оршуулгын газрыг жагсаалтаас хасчээ. Эдгээр объект гэрээт хамгаалалтын байгууллагын хамгаалалтад байж, зөрчил гарсан тохиолдолд нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах боломжтой гэж үзжээ.

Харин дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, дарь, дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах; “Алтанбулаг" болон “Цагааннуур" худалдааны чөлөөт бүсийг цагдаагийн гэрээт хамгаалалтад байлгахаар оруулжээ. Цагдаагийн гэрээт хамгаалалтад одоогоор 2 байгууллагын 215 алба хаагч түр гэрээгээр үүрэг гүйцэтгэж байгаа ба эдгээр обьектыг нэмснээр төсөвт нэмэлт зардал гаргахгүй юм.

Хуваалцах