Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд зөвлөлдөв
ЦЕГ-аас Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөнийг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

ЦЕГ-аас Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөнийг зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагаанд төв орон нутгийн цагдаагийн байгууллагын 100 гаруй дарга, удирдлагууд оролцож байгаа юм. Зөвлөлгөөний үйл ажиллагааг нээж, ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар нээж үг хэлэн, цагдаагийн байгууллагын гэмт хэрэтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албадын ажлын уялдаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм.
Сургалт зөвлөлгөөний хүрээнд Хууль зүйн сайд болон Хууль зүйн яамны харьяа агентлаг, шүүх, прокурор, тагнуул болон төрийн бусад байгууллагуудаас хамтын ажиллагааны чиглэлээр анхаарах асуудлаар, цагдаагийн байгууллагын албадын дарга нар хариуцсан ажлын чиглэлээр тус тус мэдээлэл хийж, Төсвийн болон шилэн дансны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, төсөв захирагчийн эрх, төсвийн хяналт шалгалт, хариуцлагын талаар сургалт явуулахаар төлөвлөж эхлээд байна.
Зөвлөлгөөн ЦЕГ-ын батласан хөтөлбөрийн дагуу гурван өдөр үргэлжилнэ.


















