Цагдаагийн даргын нэрийг ирэх долоо хоногт зарлана
Улаанбаатар хотын цагдаагийн даргыг сонгох олон нийтийн санал асуулга өчигдөр дуусчээ.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын цагдаагийн даргыг сонгох олон нийтийн санал асуулга өчигдөр дуусчээ. Шалгаруулалтад нэрээ дэвшүүлсэн зургаан хүнээс ерөнхий болон тусгай шаардлагыг дөрвөн нэр дэвшигч хангасан аж. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч М.Баярмаа “Санал хураалт дууссан. Гэхдээ эцсийн байдлаар дүн гараагүй байна. Ирэх долоо хоногийн эхээр олон нийтэд цагдаагийн даргын нэрийг зарлах байх. Тэр үед нь бид хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх болно” гэлээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Цагдаагийн дарга сонгох шалгаруулалтын эцсийн шатанд Ч.Болдбаатар, Д.Цэрэндорж нар тэнцэн өрсөлдөж байгаа аж. Ч.Болдбаатар нь одоогоор НЦГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бол Д.Цэрэндорж орон нутагт цагдаагийн даргаар ажиллаж байжээ.


















