Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн дотоод хяналтыг өөрчилнө

Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдаж Цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагааг цагдаа өөрөө шалгадаг болсон нь иргэдэд таалагдахгүй удаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн дотоод хяналтыг өөрчилнө
Цагдаагийн дотоод хяналтыг өөрчилнө. Зураг: МҮОНРТ

Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдаж Цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагааг цагдаа өөрөө шалгадаг болсон нь иргэдэд таалагдахгүй удаж байна. Энэ мэдээллээ ч Хууль зүйн сайдад дуулгах болсон. Тиймээс цагдаа цагдаагаа хянадаг асуудлыг цэгцлэх ёстой гэдгээр Цагдаагийн тухай хуулийн өөрчлөлт хийгдсэний дараа анхаарч үзэхээ Хууль зүйн сайд хэллээ.

Гэхдээ Цагдаагийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийгдсэний дараа хяналтын асуудал яригдах юм. Цагдаагийн байгууллага дотроосоо Мөрдөн байцаах албыг татан буулгасныг буруутгадаг. Тэгэхээр хяналтын тогтолцоонд өөрчлөлт орох болсныг цаг хугацаа, үйл явдлууд харуулж байна. Мөрдөн байцаах алба хэрэгтэй байсан нь тодорхой боллоо.

Мөрдөн байцаах алба дахин бий болох, эсвэл цагдаа цагдаагаа шалгах эрхийг түдгэлзүүлснээр энэ салбарын эрхзүйн орчин "эрүүл" болно гэж мэргэжлийн хүрээнийхэн үзэж байна.

Хуваалцах