Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн энгэрийн тэмдгийн бэлгэдэл

Та бүхэнд цагдаагийн алба хаагчийн энгэрийн тэмдгийн бэлгэдлийн утгыг танилцуулъя.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн энгэрийн тэмдгийн бэлгэдэл
Цагдаагийн энгэрийн тэмдгийн бэлгэдэл. Зураг: МҮОНРТ

Та бүхэнд цагдаагийн алба хаагчийн энгэрийн тэмдэгийн бэлгэдлийн утгыг танилцуулъя.

Энгэрийн тэмдэг нь навчин баглаан суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх бат бэх, эв нэгдлийн түмэн наст хээгээр хөвөөлсөн , магнайн хэсэгт мөнх тэнгэрийг билэгдсэн, хөх цэнхэр өнгийн дэвсгэр дээр ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, алтан соёмбыг төрийн цагдаа гэсэн утгаар товойлгон гаргаж байрлуулсан байна.


Тэмдгийн төв хэсэгт Монголын цагдаагийн хуулийг дээдлэх , шударга ёс, тэгш байдлыг хангах, хүний эрх чөлөөг хүндэтгэн, ард иргэдээ гэмт хэрэг халдлагаас хамгаалах зэрэг өргөн хүрээтэй шуурхай ажиллагааг билэгдсэн, дөрвөн зүг найман зовхисын дүрсийг товойлгон гаргаж, дунд нь монгол цэргийн дугуй бамбайг суурилуулан, бамбайн дээр цагдаагийн билэгдэл, цагаан шонхорыг голлуулан байрлуулсан байдаг байна.

Харин тэмдгийн дор хувийн дугаарыг хар хөх өнгөөр бичсэн байдаг ажээ.

Хуваалцах