Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна

Бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн дийлэнх нь зам тээвэр ослын хэрэг, танхайн гэмт хэргүүд байгаа гэнэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна
Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн дийлэнх нь зам тээвэр ослын хэрэг, танхайн гэмт хэргүүд байгаа гэнэ. Иргэд архи согтууруулах ундааг ихээр хэрэглэсний улмаас эдгээр гэмт хэрэг гарах болсон аж. Осол болон согтуурснаас золгүй байдлаар амь насаа алдах тохиолдол ихсээд байгаа талаар холбогдох албаныхан онцоллоо. Ялангуяа орон нутагт баяр наадам үргэлжилж байгаа энэ өдрүүдэд иргэд анхаарал болгоомжтой байж, согтуугаар замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтан Төгсбаяр сануулж байна.

Түлхүүр үг:цег
Хуваалцах