Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис Сургалт, дадлагын төвийн үйл ажиллагаатай танилцав

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис өнгөрсөн долоо хоногт зөвлөлийн гишүүдийн хамт Сургалт, дадлагын төв, албаны нохой, морь сургалтын хэсгийн үйл ажиллагаатай танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис Сургалт, дадлагын төвийн үйл ажиллагаатай танилцав
Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис Сургалт, дадлагын төвийн үйл ажиллагаатай танилцав. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис өнгөрсөн долоо хоногт зөвлөлийн гишүүдийн хамт Сургалт, дадлагын төв, албаны нохой, морь сургалтын хэсгийн үйл ажиллагаатай танилцлаа.

ЦЕГ-ын Сургалт, дадлагын төв нь цагдаагийн байгууллагын сургалтын төлөвлөгөөний дагуу төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдыг мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд албаны нохойг сургаж, бэлтгэх, ашиглах ажлуудыг зохион байгуулдаг аж. Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис үйл ажиллагаатай танилцан, цагдаагийн алба хаагчдыг мэргэшүүлэх, дадлагажуулах сургалтыг шинэлэг арга хэлбэрээр явуулах, цахим сургалтыг зохион байгуулах, сургалтын талаар бусад байгууллагатай хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр боловсруулах талаар үүрэг чиглэлийг өгсөн байна.

Хуваалцах