Цагдаагийн газраас анхааруулж байна
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны "Жаргалан" хотхонд оршин суугч иргэн У-гийнд өнгөрсөн наймдугаар сарын 30-нд хүүхэд асрагч Байгальмаа хэмээн өөрийгөө танилцуулсан 20-23 орчим насны эмэгтэй зарын дагуу ажилд орохоор иржээ.
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны "Жаргалан" хотхонд оршин суугч иргэн У-гийнд өнгөрсөн наймдугаар сарын 30-нд хүүхэд асрагч Байгальмаа хэмээн өөрийгөө танилцуулсан 20-23 орчим насны эмэгтэй зарын дагуу ажилд орохоор иржээ. Тэрээр нэг өдөр ажиллаад гэрээс нь сувдан шигтгээтэй алтан бөгж, эрвээхэй хээтэй алтан бугуйвч, хуримын хос монетан бөгж, хар өнгийн IPad, дунд гарын мөнгөн аяганууд, Люмикс маркийн зургийн аппарат зэрэг эд зүйлсийг хулгайлжээ. Тиймээс гэрийн үйлчлэгч ажилд авахдаа анхаарал болгоомжтой хандаж хулгайн гэмт хэргээс сэрэмжлэхийг цагдаагийн газраас анхааруулж байгаа ажээ.


















