Цагдаагийн газрын орлогч дарга асан ял сонслоо
Хятадын Цагдаагийн газрын орлогч дарга асан Ли Доншэнь авлигын хэргээр 15 жилийн хорих ял авчээ. Хятадын Прокурорын газраас Доншэнийг 3 сая гаруй долларын авлига авсан, мөн эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт буруутгажээ.
Мэдээллийн алба

Тэгвэл түүнд ял оноосон талаар Хятадын төв телевиз өчигдөр мэдээлсэн байна. Доншэнь нь Хятадын тусгай албаны даргын албыг хашиж байгаад 2012 онд халагдсан Чжоу Юнканы ойрын шадар хүнд тооцогддог. Тэрээр хэрэг нь шалгагдаж эхэлсний дараа буюу 2015 оны хоёрдугаар сард Чжоу Юнканы ойрын туслах байсан өөр хэдэн хүний хамт албан тушаалаасаа буужээ.
Аюулаас хамгаалах нүсэр бүтцийг тэргүүлж, олон жилийн туршид дархлагдсан хүний нэг гэгдэж байсан Чжоу Юнкан одоогоос хоёр жилийн өмнө шүүгдэж, бүх насаараа хоригдох ял авсан юм. Тэрээр Хятадын удирдагч Си Зиньпиний авлигын эсрэг тэмцэлд өртсөн хамгийн өндөр албан тушаалтанд тооцогдож байна.