Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цагдаагийн инээмсэглэл” фото зургийн уралдаан зарлалаа

Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Найрсаг Улаанбаатар-Инээмсэглэх Монгол” аяны хүрээнд “JCI” Монгол байгууллагатай хамтран “Цагдаагийн инээмсэглэл” сэдэвт фото зургийн уралдааныг иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд нэг сарын хугацаатай зарлаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цагдаагийн инээмсэглэл” фото зургийн уралдаан зарлалаа
“Цагдаагийн инээмсэглэл” фото зургийн уралдаан зарлалаа. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Найрсаг Улаанбаатар-Инээмсэглэх Монгол” аяны хүрээнд “JCI” Монгол байгууллагатай хамтран “Цагдаагийн инээмсэглэл” сэдэвт фото зургийн уралдааныг иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд нэг сарын хугацаатай зарлаж байна.
Фото зургийн уралдаан нь цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажил үйлчилгээг цахим сүлжээгээр иргэдэд сурталчлах зорилготой юм.
Уралдаан 2015 оны 07 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд явагдана. Уралдаанд оролцох сонирхолтой иргэд, цагдаагийн алба хаагчид өөрсдийн авсан фото зургийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Facebook, twitter олон нийтийн сүлжээ хуудас /www.facebook.com/ubcitypolice, www.twitter.com/ubcitypolice/, "Инээмсэглэх Монгол" үндэсний хөдөлгөөний www.facebook.com/SmilingMongoliaMN хуудсанд ирүүлнэ үү. Уралдаанд шалгарсан эхний гурван байрыг зөөврийн компьютерээр шагнаж урамшуулна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

Хуваалцах