Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн жолоодох эрхийг хоёр жилээр хасчээ

Замын цагдаагийн газраас иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу 0705 УНУ "Киа" маркийн автомашин замын цагдаагийн газрын албаны машин болох нь тогтоогдсон ажээ. Тиймээс тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийн эрхийг хоёр жилээр хассан байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн жолоодох эрхийг хоёр жилээр хасчээ
Цагдаагийн жолоодох эрхийг хоёр жилээр хасчээ. Зураг: МҮОНРТ

2014 оны есдүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Богд-Ар хорооллын замд замын цагдаагийн машин замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зурагт мэдээлэл твиттер болон фэйсбүүк хуудсаар тарсан. Улмаар Замын цагдаагийн газраас иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу 0705 УНУ "Киа" маркийн автомашин замын цагдаагийн газрын албаны машин болох нь тогтоогдсон ажээ. Тиймээс тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийн эрхийг хоёр жилээр хассан байна.

Энэ талаар НЗЦГ-ын УСХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бөхбат “Бид хэнийг ч ялгаварлах ёсгүй. Тиймээс хариуцлага алдсан нэгэнд зохих шийтгэлийг нь оноосон. Нийт хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, сахилга соёлтой дүрмийн дагуу оролцохыг анхааруулж байна” гэлээ.

Хуваалцах