Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа
Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа. Тус барилга нь тэнхлэгээрээ 16.0м x 12.0м хэмжээтэй, зоорьгүй гурван давхар, цутгамал төмөр бетон каркасан бүтээцтэй. Камерын хяналтын төв ашиглалтад орсноор иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагыг гэмт халдлага, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чухал ач холбогдолтой юм.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэхүү бүтээн байгуулалтын зураг төслийг “Дукат” ХХК, гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллаж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Хуваалцах