Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн хошууч Д.Оюун шилдэг эмэгтэй алба хаагч шагнал хүртлээ

Филиппин Улсын нийслэл Манила хотод энэ сарын 18-22-нд зохион байгуулагдсан “Азийн бүс нутгийн хууль сахиулагч эмэгтэйчүүдийн анхдугаар бага хурал”-д Монгол Улсыг төлөөлж цагдаагийн байгууллагаас 10 эмэгтэй хаагч оролцжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн хошууч Д.Оюун шилдэг эмэгтэй алба хаагч шагнал хүртлээ
Цагдаагийн хошууч Д.Оюун шилдэг эмэгтэй алба хаагч шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

Филиппин Улсын нийслэл Манила хотод энэ сарын 18-22-нд зохион байгуулагдсан “Азийн бүс нутгийн хууль сахиулагч эмэгтэйчүүдийн анхдугаар бага хурал”-д Монгол Улсыг төлөөлж цагдаагийн байгууллагаас 10 эмэгтэй хаагч оролцжээ.

Тус хурлын үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюун хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хүүхдийн бүртгэл, хяналтын систем” илтгэлээрээ 10 орны 200 алба хаагчаас “Хууль сахиулах үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэхийн төлөө шинэлэг ажил санаачилсан шилдэг эмэгтэй алба хаагч”-аар шалгарч, сертификат, хүндэт тэмдгээр шагнуулсан байна.

Түүнчлэн дээрх шилдэг эмэгтэй алба хаагч шагналыг хоёр эмэгтэй алба хаагчид олгосон бөгөөд нөгөө шагналыг Тайланд улсын цагдаагийн байгууллагын алба хаагч “Хэрэг бүртгэгч эмэгтэйчүүдийн зөвлөл” байгуулж, шинэлэг ажлууд зохион байгуулсан учир хүртжээ.

Хуваалцах