Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн офицеруудыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнав

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын IV хэлтсийн эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нарын гавьяаг үнэлж “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн  офицеруудыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнав
Цагдаагийн офицеруудыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнав. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын IV хэлтсийн эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нарын гавьяаг үнэлж “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тэдэнд шагнал гардуулж, хүлээн авч уулзан баяр хүргэсэн юм. Цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нар өнгөрөгч баасан гараг /2017.02.10/-ийн 23:50 цагийн үед ажлаа тараад гэртээ харьж явах замдаа Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн ...тоотод оршин суух иргэний байшинд гал гарч байсныг шуурхай арга хэмжээ авч унтраасан юм.

Тэд иргэн Ж.Ганбат, түүний дүү З.Отгонтуяа, охин Г.Лхам-Эрдэнэ нарыг галын аюулд өртөж амь насаа алдахаас хамгаалж, цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ.

Хуваалцах