Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн иргэнийг 250 мянган төгрөгөөр торгожээ

Өнгөрсөн амралтын өдөр цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй иргэний бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн иргэнийг 250 мянган төгрөгөөр торгожээ
Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн иргэнийг 250 мянган төгрөгөөр торгожээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдөр цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй иргэний бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Тодруулбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг иргэн С энэ сарын 1-ны 17:00 цагийн орчим тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэм зөрчиж, зорчсон аж.

Тухайн үед цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй юм.

Тэгвэл дээрх иргэнийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.2-д заасны дагуу 250000 төгрөгөөр торгожээ.

Хуваалцах