Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн иргэдийг мөрдөн шалгаж байна

цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцэж танхайрсан хоёр ч үйлдлийг иргэд баримтжуулан өчигдөр сошиал орчинд байрлуулсан.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн иргэдийг мөрдөн шалгаж байна
Цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн иргэдийг мөрдөн шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцэж танхайрсан хоёр ч үйлдлийг иргэд баримтжуулан өчигдөр сошиал орчинд байрлуулсан.

Тодруулбал, энэ сарын 18-нд буюу өчигдөр 17:00 цагийн орчимд Зайсангийн эцсийн автобусны буудлын орчимд 26 настай Ц гэгч залуу цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэлгүй эсэргүүцэж танхайрсан. Мөн өчигдөр Хан-Уул дүүрэгт “Кинг тауэр” хотхоны ойролцоо 41 настай О гэгч эмэгтэй бүх нийтийн бэлэн байдлын үед хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгчийн шаардлагыг эсэргүүцэж албаны дүрэмт хувцас руу нь нулимсан зөрчил гарсан.

Дээрх иргэдийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгаж байна.

Хуваалцах