Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн ялыг хэвээр үлдээжээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэсгийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Ууганжаргал энэ оны нэгдүгээр сард согтуугаар машин жолоодож яваад замын хажуугаар явж байсан иргэн М-ыг дайрч, амь насыг нь хохироож хэргийн газраас зугтсан билээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн ялыг хэвээр үлдээжээ
Цагдаагийн ялыг хэвээр үлдээжээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэсгийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Ууганжаргал энэ оны нэгдүгээр сард согтуугаар машин жолоодож яваад замын хажуугаар явж байсан иргэн М-ыг дайрч, амь насыг нь хохироож хэргийн газраас зугтсан билээ. Хэргийг шалгаад хэрэгтэнд гурван жил, нэг сар хорих ял оноосон. Харин тэрбээр уг ялыг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд өчигдөр Давж заалдах шатны IX шүүх хэлэлцэн анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээжээ.

Хуваалцах