Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Цагдаагийн зургаан ажилтан гэмтэж, түлэгджээ

Ирэх ням гарагт Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болох гэж байгаа Франц улсад жагсаалын үеэр үймээн болсон тухай олон улсын сувгууд дамжуулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн зургаан ажилтан гэмтэж, түлэгджээ
Цагдаагийн зургаан ажилтан гэмтэж, түлэгджээ. Зураг: МҮОНРТ

Ирэх ням гарагт Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болох гэж байгаа Франц улсад жагсаалын үеэр үймээн болсон тухай олон улсын сувгууд дамжуулж байна. Тус улсын хувьд тавдугаар сарын 1 албан ёсны баярын өдөр байдаг. Нийслэл Парист болсон жагсаал цуглаануудад нийтдээ 80 орчим мянган хүн оролцсон байна. Гэвч энэ үеэр баг өмссөн хэсэг залуус үймээн дэгдээж, өдөөн хатгаснаас мөргөлдөөн гарчээ.

Тэд цагдаагийнхан руу шатагч шингэн бүхий шил шидэлснээс болж хууль сахиулахын нийт 6 ажилтан гэмтэж, түлэгдсэн байна. Ер нь бол Парис гэлтгүй Лиллээс Марсель хүртэл олон хотод майн 1-нд зориулсан жагсаал болсон. Гэхдээ энэ удаад уриа, лоозон, шаардлагууд нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдож байсан гэхэд болно.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Үндэснйи Фронт намын Ле Пенийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэгчид их байжээ.

Хуваалцах