Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Цагдан хоригдсон сэжигтэн өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах боломжтой боллоо

Баривчлагдсан, цагдан хоригдсон сэжигтэнг өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах эрхийг хангах зорилгоор өчигдөр Монголын Хуульдын холбооны Өмгөөлөгчдийн хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдан хоригдсон сэжигтэн өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах боломжтой боллоо
Цагдан хоригдсон сэжигтэн өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

Баривчлагдсан, цагдан хоригдсон сэжигтэнг өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах эрхийг хангах зорилгоор өчигдөр Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Энэхүү санамж бичгийг үзэглэснээр хоригдсон этгээдийн өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах эрхийг бүх талаар, ямарваа хориг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх боломжтой болж буй юм. Санамж бичгийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь өмгөөлөгчид үйлчлүүлэгчтэйгээ битүү хаалттай цонхны цаанаас утсаар холбогдон ярьж байгаа одоогийн нөхцөл байдлыг бүхэлд нь өөрчилж, өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ зохих хяналтад шууд нүүр тулан уулзах нөхцөл, боломжийг бүрдүүлэх ажээ.

Өмгөөлөгч нар сэжигтэн яллагдагчийг баривчлах цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль, цагдан хорих байрны дотоод журмыг чанд сахиж харилцан хүндэтгэлтэй хандахаар тусгагдажээ. Мөн зөрчил гаргасан өмгөөлөгчийн зөрчлийг хуульчдын холбооны сахилгын хороонд хүргүүлж хариуцлага тооцох механизм бүрдсэн байна.

Хуваалцах