Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдан хорих 461 дүгээр анги робот нохой туршилтаар нэвтрүүлжээ

ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги харуул хамгаалалтын үйл ажиллагаандаа робот нохой туршилтаар нэвтрүүлжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2025 онд “Хүний хөгжил, цахимжуулалт, үйлдвэржилтийг дэмжих жил” болгожээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдан хорих 461 дүгээр анги робот нохой туршилтаар нэвтрүүлжээ
Цагдан хорих 461 дүгээр анги робот нохой туршилтаар нэвтрүүлжээ. Зураг: МҮОНРТ

ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги харуул хамгаалалтын үйл ажиллагаандаа робот нохой туршилтаар нэвтрүүлжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2025 онд “Хүний хөгжил, цахимжуулалт, үйлдвэржилтийг дэмжих жил” болгожээ. Үүний хүрээнд хорих анги, шийдвэр гүйцэтгэх байгууллагуудад хиймэл оюун /AI/-д суурилсан орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

ШШГЕГ хиймэл оюуныг байгууллагадаа нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулжээ. Хиймэл оюун ашигласнаар хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй сэтгэл ханамжгүй байдал арилна, хүний хөдөлмөр хөнгөвчлөгдөнө гэж үзэж байгаа аж.

Хуваалцах