Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагийг эзэлсэн аугаа романууд...

Цахим ертөнцийн тухай төсөөлөл ч үгүй цагт ном гээч ертөнцийг харах цонх дэлхийг эзэгнэн ноёрхож байлаа. Айл бүрийн гэрт Монголын болоод гадаадын алдарт зохиолчдын шилдэг номын цувралууд хүндтэй байрыг эзэлж байсан цаг саяхан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 5 минут
Цагийг эзэлсэн аугаа романууд...
Цагийг эзэлсэн аугаа романууд.... Зураг: МҮОНРТ

Цахим ертөнцийн тухай төсөөлөл ч үгүй цагт ном гээч ертөнцийг харах цонх дэлхийг эзэгнэн ноёрхож байлаа. Айл бүрийн гэрт Монголын болоод гадаадын алдарт зохиолчдын шилдэг номын цувралууд хүндтэй байрыг эзэлж байсан цаг саяхан. Үүнийг өгүүлэхдээ одоо энэ мэт байдал үгүй болсон гэж хэлэх гэсэнгүй. Номыг эрхэмлэгч хүмүүний хамгийн хүндтэй зүйл өдгөө ч ном хэвээрээ л байгаа.

Бага насанд хорвоог бяцхан ухаанд минь шингээж, ертөнцийг таниулсан Л.Түдэв гуайн "Хорвоотой танилцсан түүх" одоо ч мартагддаггүй юм. Номын дэлгүүрээс аав, ээжийн авч өгсөн үлгэрийн номууд ширээнээс минь салалгүй он жилүүдийг элээсэн нь дурсамж болон үлдэж.

Энэ мэтээр ном зохиолтой холбоотой олон сайхан дурсамжууд хөврөх л аж. Энэ удаа тэрхүү дурсамжуудыг хүүрнэх гэсэн бус дэлхийн шилдгийн шилдэг хэмээн өргөмжлөгдсөн аугаа романуудын жагсаалтын тухай товчхон мэдээлэх гэсэн юм.

Дэлхий даяар янз бүрийн байгууллага, утга зохиол шүүмжлэгчид хамгийн шилдэг романуудыг өөрсдийн шүүлтүүрээр шүүж, жагсаалт гаргасан байдаг. Тэдгээрийн нэг болох АНУ-ын Уэслийн Их Сургуулийн профессор, доктор Даниэл.С.Бертийн гаргасан аугаа 100 романы эрэмбэлэгдсэн жагсаалтыг толилуулж байна.

Тэрээр энэхүү жагсаалтыг гаргахдаа утга зохиолд романыг реализм буюу энгийн амьдралыг яг тэр хэвээр илэрхийлэх явдлаар энэ мэт хязгаарлах нь хэтэрхий явцуу, буруу хандлага хэмээн үзсэн байна. Түүний үзэж буйгаар роман нь романтик зохиол, реализм хоорондын болон шүлгэн, уран төсөөлөлт ба бодит илэрхийллүүд хоорондын зохист синтез ажээ. Уншигч энэ синтезээс л жинхэнэ амтыг мэдэрнэ. Гэхдээ түүний зохист синтезээр авч үзвэл Свифтийн “Гуливерийн аялал”, Карролын “Алиса гайхамшгийн оронд”, Толкейний “Бөгжний эзэн” гэх мэт хэт уран зөгнөлт зохиолууд роман биш ажээ.

Ингээд 2004 онд хэвлэгдсэн түүний “100 роман: Бүх цаг үеийн хамгийн агуу романуудын эрэмбэ” номд багтсан дэлхийн шилдэг романуудын жагсаалтыг хүргэе.

Дэс Романы нэр Бичсэн он Зохиолч 1 Дон Кихот 1605, 1630 Мигель Сервантес 2 Дайн ба энх 1869 Лев Толстой 3 Улисс 1922 Жэймс Жойс 4 Алдагдсан цаг хугацааны эрэлд 1913-27 Марсел Пруст 5 Кармазовын ах дүүс 1880 Феодор Достоевский 6 Моби Дик 1851 Херман Мелвилли 7 Мадам Бовари 1857 Густав Флоберт 8 Миддлмарч 1871-72 Жорж Элиот 9 Шидэт уул 1924 Томас Манн 10 Гэнжийн дууль 11-р зуун Мурасаки Шикибү 11 Эмма 1816 Жэйн Остин 12 Хүйтэн байшин 1852-53 Чарьз Дикенс 13 Анна Каренина 1877 Лев Толстой 14 Хекльберри Финний аялал 1884 Марк Твен 15 Том Жонес 1749 Хенри Филдинг 16 Их хүлээлт 1860-61 Чарьз Дикенс 17 Абсалом, Абсалом! 1936 Уильям Фолкнер 18 Элчин сайдууд 1903 Хенри Жеймс 19 Зуун жилийн ганцаардал 1967 Габриел Гарсиа Маркез 20 Агуу Гэцби 1925 Фрэнсис Скотт Фицжеральд 21 Гэрэлт цамхагруу 1927 Виржиниа Вулф 22 Гэм, зэм 1866 Феодор Достоевский 23 Чимээ ба уур хилэн 1929 Уильям Фолкнер 24 Нэрэлхүү дуудлага худалдаа 1847-48 Уильям Мейкпис Теккерей 25 Үл үзэгдэгч хүн 1952 Ральф Элисон 26 Финнегийн хойлог 1939 Жэймс Жойс 27 Шинж чанаргүй эр 1930-43 Роберт Мусил 28 Татах хүчний солонго 1973 Томас Пинчон 29 Нэгэн бүсгүйн хөрөг 1881 Хенри Жеймс 30 Дурласан бүсгүй 1920 Д.Х.Лауренс 31 Улааныхан ба харынхан 1830 Стендаль 32 Тристрам Шенди 1760-67 Лаурэнс Стэрнз 33 Амьгүй албат 1842 Николай Гоголь 34 Урберуиллийн Тесс 1891 Томас Харди 35 Будденброкийнхон 1901 Томас Манн 36 Эцэг Горио 1835 Онор'Де Бальзак 37 Зураачийн залуу насны хөрөг 1916 Жэймс Жойс 38 Салхит өндөрлөг 1847 Эмили Бронте 39 Тугалган бөмбөр 1959 Гүнтер Грасс 40 Моллой, Малонийн үхэл: Нэрлэх боломжгүй 1951-53 Самуэль Бэккет 41 Бардам зан ба мухар сүсэг 1813 Жэнь Аустон 42 Час улаан захидал 1850 Натаниел Хавфорне 43 Эцэг, хүүхдүүд 1862 Иван Тургенев 44 Ностромо 1904 Жозеф Конрэд 45 Хайрлагдсан хүн 1987 Тони Моррисон 46 Америкийн эмгэнэл 1925 Теодарь Драйзер 47 Лолита 1955 Владимор Набаков 48 Алтан тэмдэглэлийн дэвтэр 1962 Дорис Лессинг 49 Кларисса 1747-48 Самуэль Ричардсон 50 Улаан асрын зүүд 1791 Цао Шиүкин 51 Шүүх ажиллагаа 1925 Франц Кафка 52 Жэйн эйр 1847 Шарлотте Бронте 53 Эр зоригийн улаан сүлд 1895 Стефань Крэйн 54 Уур хилэнгийн усан үзэм 1939 Жон Стэйнбек 55 Петербург 1916/1922 Андрей Белый 56 Юмс бутран салах нь 1958 Чинуа Ачебе 57 Клевесийн гүнж 1678 Мадам Де Лафаяатте 58 Үл таних хүн 1942 Алберт Камью 59 Миний Антониа 1918 Уилла Катер 60 Хууран мэхлэгчид 1926 Андрей Гайд 61 Цайлган сэтгэлийн эрин 1920 Эдит Уартон 62 Сайн цэрэг 1915 Форд Мадокс Форд 63 Сэхээрэлт 1899 Кэйт Шопен 64 Энэтхэг хүрэх зам 1924 Е.М.Форстер 65 Герцог 1964 Сол Беллоу 66 Үр хөврөл 1855 Эмилия Золя 67 Call It Sleep 1934 Хэнри Рот 68 АНУ гурамсан роман 1930-38 Жон Дос Пассос 69 Өлсгөлөн 1890 Кнут Хамсун 70 Берлин Александрплатц 1929 Альфред Доблин 71 Давсны хотууд 1984-89 Абд ал-Рахман Муниф 72 Артемио Крузын үхэл 1962 Карл Фуэнтос 73 Зэр зэвсэг минь баяртай 1929 Энрест Хэмингуэй 74 Брайдшидэд дахин зочилохуй 1945 Эвилин Во 75 Барсегийн эцсийн хуанли 1866-67 Энтони Троллоп 76 Пиквикийн баримтууд 1836-67 Чарльз Дикенс 77 Робинон Крузо 1719 Даниэль Дефо 78 Залуу Вертерийн сэтгэлийн шаналгаа 1774 Иоханн Вольфганг Гёте 79 Кандид 1759 Вольтер 80 Уугуул нутгийн хүү 1940 Ричард Райт 81 Галт уулын дор 1947 Малколм Лаури 82 Обломов 1859 Иван Гончаров 83 Тэдний нүд бурханыг харж байсан юм 1937 Зора Нейл Хурстон 84 Вейверли 1814 Сир Уолтер Скотт 85 Цасан орон 1937, 1948 Ясунара Кавабата 86 1984 1949 Жорж Орвелл 87 Сүй тависан нь 1827, 1840 Алессандро Манзони 88 Сүүлчийн Могикан 1826 Жэймс Фэнимор Күүпер 89 Том авгын овоохой 1852 Харрит Бичер Стөүв 90 Шоовдор хүмүүс 1862 Виктор Хьюго 91 Зам дээр 1957 Жэк Керуак 92 Франкштейн 1818 Мэри Шэллей 93 Ирвэс 1958 Жузеппе Томази ди Лампедуза 94 Хөх тарианы талбайн дундуур 1951 Ж.Д.Сэлинжер 95 Цагаан хувцаст эмэгтэй 1860 Уилки Коллинз 96 Эрэлхэг цэрэг Швейк 1921-23 Ярослав Хасек 97 Дракула 1897 Брэм Стокер 98 Шадар гурван цэрэг 1844 Александр Дюма 99 Баскервилийн анч нохой 1902 Артур Канон Дойл 100 Салхинд туугдагсад 1936 Маргарет Митчелл

Хуваалцах