Цагийн ажлын дундаж хөлс 2000-5000 төгрөг байна
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Авто замын ангийн 3-р дамжааны оюутан Л.Нямгэрэлтэй манай сэтгүүлч Б.Энхсайхан ярилцсан юм.
Мэдээллийн алба

ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Авто замын ангийн 3-р дамжааны оюутан Л.Нямгэрэлтэй манай сэтгүүлч Б.Энхсайхан ярилцсан юм.
Үеийнхэндээ үлгэр дууриалал болж яваа Л.Нямгэрэл өөрийн фэйсбүүк хуудаснаа "Намайг Баяржаргал овогтой Нямгэрэл гэдэг. ШУТИС-ийн 3 дугаар курсийн оюутан. Оюутан болоод эхний хоёр жил бүхэл хэрэглээний мөнгөө гэр бүлийхнээсээ авдаг байсан. Харин 2015 оны 11 дүгээр сард Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж байдаг ба оюутан залуусыг цагийн ажилд зуучилдаг гэж сонсоод ирж бүртгүүлж байсан юм.
Анх ирээд “Парт тайм”- сургалтад дуртай, дүргүй сууж байсан боловч тус сургалтаас цагийн ажлын талаарх маш их мэдээлэл авч, цагийн ажил хийх урам зориг авсан юм. Сургалтаас хамгийн их таалагдсан нь Хөдөлмөрийн түүхээ бүтээх цагийн ажилтны дэвтэр олгох байв.
Хамгийн түрүүнд дэвтрээ авч байлаа. Бүртгүүлсэнээс хойш Авто замын хашлага бетонон шон суулгах ажил хийж өдрийн 20000 төгрөгийн ажил хийсэн. Барилгын дараах цэвэрлэгээнд ажилд зуучлагдан нэг цагийн 2500 тооцон өдөрт 9 цаг ажиллан 22500 төгрөг авч байсан. “Түмэн Шувуут” мөн өдрийн 25000 төгрөгийн цалинтай сурталчилгааны ажил хийж байсан. Сурталчилгааны хуудас тараах ажил хийж нийт 30000 төгрөгийн ажил хийсэн. Хэвлэлийн компанд “Эх бэлтгэгч” 20000 төгрөгийн ажил хийсэн.
Одоогоор “Шангрилла”-д дуудлагын зөөгчөөр ажилладаг бөгөөд 25000 төгрөгийн цалинтай ажиллаж байна. Энэ мэт ажил голохгүй хийснээр маш их юм сурч, олон хүмүүстэй танилцаж, туршлага хуримтуулж байна. Мөн хэрэглээнийхээ мөнгийг өөрөө олдог болсондоо баяртай байгаа. Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн хамт олонд баярлалаа. Олон залуусыг ажилтай, орлоготой болгоорой. Хүндэтгэсэн Б.Нямгэрэл" гэжээ.
Түүний туршлагаа хуваалцсан бичлэгийг одоо та бүхэнд хүргэе.


















