Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Цагийн хүрд"-ийн "Баатарлаг үйлстэн" номинацид нэр дэвшигчид

МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" суваг 4 дэх жилдээ "Цагийн хүрд"-ийн баатруудаа тодруулах гэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Цагийн хүрд"-ийн "Баатарлаг үйлстэн" номинацид нэр дэвшигчид
"Цагийн хүрд"-ийн "Баатарлаг үйлстэн" номинацид нэр дэвшигчид. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" суваг 4 дэх жилдээ "Цагийн хүрд"-ийн баатруудаа тодруулах гэж байна. Улирч байгаа Хулгана жилд ажил амжилтаараа тэргүүлсэн 10 номинацийн эздийг сурвалжлах юм.

Хулгана жилийн "Цагийн хүрд"-ийн баатарт Баатарлаг үйлстэн, Энэрэнгүй үйлстэн, Экологид ээлтэй хүн, Шинжлэх ухааны шинэ нээлт, Хөрөнгийн зах зээлийг түүчээлэгч, Үлгэр жишээ гэр бүл, Нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, Шударга татвар төлөгч иргэн, Үндэсний үйлдвэрийг түүчээлэгч, Оюунлаг иргэн гэсэн 10 номинацид нэр дэвшүүлэн баатруудаа тодруулна.

Хулгана жилийн "Цагийн хүрд"-ийн баатрууд сурвалжилга өчигдрөөс /2021.01.18/ эхэллээ. "Баатарлаг үйлстэн" номинацид нэр дэвшигчдийг түүчээлсэн эхний сурвалжилгыг бид та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Энэ удаад үерийн уснаас 11 настай хүүгийн амь насыг аварсан цагдаагийн алба хаагчдыг онцолж байна.

Хуваалцах