Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цагийн хүрдийн баатрууд-2021”-ийн эзэд тодорлоо

“Студи-600”-д болсон тус арга хэмжээ Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын “Алтан цамхаг” аялгууг Монгол Улсын Төрийн соёрхолт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Симфони найрал хөгжимчид тоглосноор эхэлсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цагийн хүрдийн баатрууд-2021”-ийн эзэд тодорлоо
“Цагийн хүрдийн баатрууд-2021”-ийн эзэд тодорлоо. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр үхэр жилийн “Цагийн хүрдийн баатрууд-2021”-аа шалгарууллаа.

Энэхүү уламжлалт арга хэмжээнд өнгөрөгч онд олон сайхан үйлийг бүтээсэн эрхэм нэрээ мөнхөлж, “баатар” болдог заншилтай.

“Студи-600”-д болсон тус арга хэмжээ Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын “Алтан цамхаг” аялгууг Монгол Улсын Төрийн соёрхолт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Симфони найрал хөгжимчид тоглосноор эхэлсэн юм.

“Цагийн хүрдийн баатрууд-2021”-ийн шагналтнуудыг дараах байдлаар танилцуулъя.

  1. Энэрэнгүй үйлстэн: ХӨСҮТ-ийн захирал Т.Билэгтсайхан ахлагчтай хамт олон.

  2. Баатарлаг үйлстэн: ОБЕГ-ын үндэсний аврах бригадын эрэн хайх аврах салбарын аврагч Б.Батчулуун.

  3. Нийгмийн хариуцлагатай компани: Уулын баяжуулах Эрдэнэт ТӨҮГ.

  4. Шилдэг татвар төлөгч: “Люмино” хамтлагийн дуучин Б.Батхишиг.

  5. Байгальд ээлтэй хүн: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Бараадууз.

  6. Байгальд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэгч: “Монгол Базальт” ХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Л.Ариунболд

  7. Оюунлаг хүн: Хэл шинжлэлийн ухааны доктор, АНУ-ын Конгрессын номын сангийн Ази, Ойрхи Дорнодын хэлтсийн номын санч, Монгол номын мэргэжилтэн, М.Саруул-Эрдэнэ.

  8. Шинжлэх ухааны нээлт: ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга “Эсрэг биетийн оношлуур” бүтээлээрээ.

  9. Үлгэр жишээ гэр бүл: “Хөдөөний айл” ТББ-ын тэргүүн Ч.Ерөөлтүвшин, түүний гэргий, шим судлаач С.Буянтогтох нар.

  10. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэгч: “Мандал даатгал” ХК.

  11. Үндэсний үйлдвэрлэлийг түүчээлэгч: “GiMEX” ХХК-ийн захирал Ж.Ганхуяг.

Хуваалцах