Цагийн хүрдийн баатрууд: Үндэсний үйлдвэрлэгч
Монгол Улс сайжруулсан шахмал түлшний үйлдвэртэй болно гэж сүүлийн хорь, гучин жилийн хугацаанд ярьсан.
Мэдээллийн алба

Монгол Улс сайжруулсан шахмал түлшний үйлдвэртэй болно гэж сүүлийн хорь, гучин жилийн хугацаанд ярьсан. Энэ ажил өнгөрсөн онд биелэлээ олж "Тавантолгой түлш" үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Үйлдвэр нээгдэж, түлш хэрэглээнд нэвтрээд нэг өвлийг даваагүй ч өнөөдрийн байдлаар нийслэлийн айл өрхийн түлшний хэрэгцээг бүрэн хангаж, агаарын бохирдол өмнөх жилүүдээс 40-50 хувиар буурлаа.
Энэ бол иргэдийн эрүүл, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлээд зогсохгүй улс орны нийгэм, эдийн засагт эерэгээр нөлөөлсөн чухал шийдвэр юм. Тиймээс "Цагийн хүрд"-ийн баатрын сурвалжилгын "Үндэсний үйлдвэрлэгч" номинацид тус компанийн үйл ажиллагааг онцолж байна.


















