Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цайны замыг дэлхийн өвд бүртгүүлнэ

Монгол, Хятад, Орос гурав хамтран ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад “Түмэн газрын цайны зам”-ыг бүртгүүлэн оруулахаар санал санаачлага гаргаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цайны замыг дэлхийн өвд бүртгүүлнэ
Цайны замыг дэлхийн өвд бүртгүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол, Хятад, Орос гурав хамтран ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад “Түмэн газрын цайны зам”-ыг бүртгүүлэн оруулахаар санал гаргаад байна.

үмэн газрын цайны зам" ба Хятад Монгол Оросын хотын дарга нарын дээд хурлаар оролцогч эрдэмтэн судлаачид "Түмэн газрын цайны зам" хийгээд хотын хөгжил, бүс нутгийн эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна. Чуулга уулзалтанд 31 хотын дарга нар цуглаж дээрх асуудлыг дэмжсэн байна.

Хэрэв “Түмэн газрын цайны зам” нь дэлхийн биет бус соёлын өвт албан ёсоор бүртгэгдэж чадах юм бол үүнийг дагасан цайны замын баялаг соёл, аялал жуулчлал, эдийн засгийн харилцан ашигтай боломж бололцоо сэргэх ажээ.

Дашрамд өгүүлэхэд “Түмэн газрын цайны зам” нь XVIII зууны сүүлээр үүссэн соёл бөгөөд Фузянь мужийн Уи уулаас эхлэн эх газрын нэлээд хэдэн муж, Монголын говь, Оросын Сибирийг хөндлөн гулд дамнан Ойрхи Дорнод болон Европт хүрдэг байжээ.

Түлхүүр үг:Цайны зам
Хуваалцах