Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахилгаан ашиглах гэрээг онлайнаар байгуулна

Харин шинэчилсэн гэрээгээ байгуулж амжаагүй хэрэглэгчид заавал байгуулах шаардлагатай юм. Та харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд биеэр очиж эсвэл интернет ашиглан http://my.tog.mn хаягаар нэвтэрч, гэрээгээ онлайнаар байгуулах боломжтой.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгаан ашиглах гэрээг онлайнаар байгуулна
Цахилгаан ашиглах гэрээг онлайнаар байгуулна. Зураг: МҮОНРТ

УБЦТС ТӨХК-иас айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудтай байгуулдаг “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г шинэчлэн байгуулах ажлыг өнгөрсөн оноос эхэлсэн. Мэдээллийн баазыг үнэн зөв байлгаж хэрэглэгчдэд мэдээлэл хүргэхэд шуурхай байлгах зорилгоор гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж байсныг шинэчилж, айл өрх буюу ахуйн хэрэглэгч 3 жил, аж ахуйн нэгж хэрэглэгч 2 жил болж уртаслаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд шинэчилсэн гэрээгээ байгуулсан хэрэглэгчдийн гэрээг ийнхүү сунгаж тооцохоор шийдвэрлэлээ. Тэгэхээр тухайн хэрэглэгчийн гэрээний мэдээлэлд өөрчлөлт ороогүй л бол хоёр жилийн хугацаанд гэрээтэй холбоотой асуудал үүсэхгүй.

Хуваалцах