Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахилгаан автомашин туршилтаар хэрэглэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Япон Улсын Мишибүши Моторс компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгаан автомашин туршилтаар хэрэглэнэ
Цахилгаан автомашин туршилтаар хэрэглэнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Япон Улсын Мишибүши Моторс компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Мицибүши Моторс компанийн менежер Кейсүки Накажима компанийнхаа үйлдвэрлэдэг 100 хувь цахилгаанаар цэнэглэгддэг, бүрэн цэнэглэсэн тохиолдолд 150 км замыг туулах хүчин чадалтай автомашиныг санал болголоо. Харин нийслэлийн агаарын бохирдлын 20 хувийг эзэлж буй автомашины утааг бууруулах, цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй гэх энэ машинаас эхний ээлжинд туршилтаар 3 ширхэгийг авч туршиж үзэхээр боллоо. Хотын захиргааны хэрэгцээнд хэрэглэж турших энэ машины үр дүн өндөр байвал цаашид машин нийлүүлэх тал дээр хамтран ажиллах юм.

Хуваалцах