Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахилгаан бараа худалдаж авахдаа эрчим хүчний зарцуулалтыг нь сайтар харах хэрэгтэй

Дэлхийн улс орнууд цахилгаан барааны эрчим хүчний үр ашигтай хэрэглээг зэрэглэсэн шошготой бүтээгдэхүүн худалдаалдаг байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгаан бараа худалдаж авахдаа эрчим хүчний зарцуулалтыг нь сайтар харах хэрэгтэй
Цахилгаан бараа худалдаж авахдаа эрчим хүчний зарцуулалтыг нь сайтар харах хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

Дэлхийн улс орнууд цахилгаан барааны эрчим хүчний үр ашигтай хэрэглээг зэрэглэсэн шошготой бүтээгдэхүүн худалдаалдаг байна. Гэтэл иргэд цахилгаан бараа худалдаж авахдаа ашиглалтын хугацаанд нийт хичнээн хэмжээний эрчим хүч зарцуулахыг төдийлөн анзаардаггүй. Ингэснээр цахилгаан эрчим хүч их зарцуулж, санхүүгийн тал дээр хүндрэл үүсэх эрсдэлтэй юм. Эрчим хүчний зохицуулах хорооны эрчим хүч хэмнэлтийн газрын дарга н.Атаржаргалын ярианд анхаарлаа хандуулъя.

Mongolian National Radio · Цахилгаан бараа худалдаж авахдаа эрчим хүчний зарцуулалтыг нь сайтар харах хэрэгтэй

Тухайн цахилгаан барааны шошго дээр А +++ гэсэн үнэлгээ байвал эрчим хүчийг дээд зэргээр хэмнэдэг, шинэ технологи ашигласан, байгальд ээлтэй гэж ойлгож болно. Харин G үнэлгээ нь цахилгаан эрчим хүчийг маш их зарцуулдаг, хэмнэлтийн горимгүй ажилладаг, В үнэлгээ нь уламжлалт байдлаар үйлдвэрлэгдсэн цахилгаан бараан дээр тавигддаг байна.

Хуваалцах