Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Цахилгаан барааны хаягдал өсөх хандлагатай байна

Өөрөөр хэлбэл цахилгаан барааны хог хаягдал 65 сая 400 мянган тоннд хүрэх тооцоо судалгаа гарсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгаан барааны хаягдал өсөх хандлагатай байна
Цахилгаан барааны хаягдал өсөх хандлагатай байна. Зураг: МҮОНРТ

Цахилгаан барааны хог хаягдлаар өнөөдөр Хятад улс тэргүүлж байгаа бол удаах байранд АНУ орж байна. Энэ байдлаар эрчимтэй үргэлжлэх юм бол 2017 онд дэлхийд цахилгаан барааны хог хаягдлын хэмжээ одоогийнхоос 33 хувиар нэмэгдэх аюул бийг НҮБ-ын судалгааны багаас анхааруулж байна. Өөрөөр хэлбэл цахилгаан барааны хог хаягдал 65 сая 400 мянган тоннд хүрэх тооцоо судалгаа гарсан байна.

Энэ чиглэлээр улс орнууд дорвитой ажил зохион байгуулж, үүнтэй холбоотой хууль эрхзүй, дүрэм журмыг боловсруулах цаг болсныг НҮБ-ын зүгээс зөвлөжээ.

Түлхүүр үг:хог хаягдал
Хуваалцах