Цахилгаан бойлуур задарснаас дэлбэрэлт болжээ
“Чингисийн өргөө” ресторанд газ дэлбэрсэн гэх мэдээлэл НМХГ-т ирсний дагуу өнгөрөгч 6-ны өдөр шалгалт хийжээ.
Мэдээллийн алба

“Чингисийн өргөө” ресторанд газ дэлбэрсэн гэх мэдээлэл НМХГ-т ирсний дагуу өнгөрөгч 6-ны өдөр шалгалт хийжээ. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран хийсэн шалгалтаар газ болон газаар ажилладаг тоног төхөөрөмж дэлбэрсэн биш цахилгаан бойлуур халаагуур задарснаас болж дэлбэрэлт болсныг тогтоосон байна. Дэлбэрэлтээс болж хүний амь нас эрсдэлд ороогүй ажээ.


















