Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахилгаан дамжуулах агаарын шугам засварлах хөрөнгийг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх/ барилгын ажлын зураг төсөлд тусгагдаагүй “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн 110

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгаан дамжуулах агаарын шугам засварлах хөрөнгийг шийдвэрлэлээ
Цахилгаан дамжуулах агаарын шугам засварлах хөрөнгийг шийдвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх/ барилгын ажлын зураг төсөлд тусгагдаагүй “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хоёр ширхэг бетон тулгуурыг төмөр анкер тулгуураар сольж өндөрлөхөд шаардлагатай байгаа 81 765 900 төгрөгийн хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг үүрэг болголоо. Цахилгаан дамжуулах агаарын шугамын хоёр ширхэг бетон тулгуурыг төмөр анкер тулгуураар сольж өндөрлөх ажлын гүйцэтгэл, үр дүнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газрын даргад даалгалаа.

Түлхүүр үг:Цахилгаан дамжуулах агаарын шугам засварлах хөрөнгийг шийдвэрлэлээ
Хуваалцах