Цахилгаан импортлосноос үүдсэн алдагдал 4 тэрбумд хүрчээ
Өнгөрөгч хоёрдугаар сард Эдийн засгийн байнгын хорооноос “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас үргэлжлүүлэн чөлөөлөх шийдвэр гарсан.
Мэдээллийн алба

Өнгөрөгч хоёрдугаар сард Эдийн засгийн байнгын хорооноос “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас үргэлжлүүлэн чөлөөлөх шийдвэр гарсан. Үүний дагуу холбогдох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК өнгөрөгч 2014 онд нийт 14538.3 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, улсын төсвөөс 7000 сая төгрөгийн татаас авсан байна. Түүнчлэн үйл ажиллагаандаа 18396.1 сая төгрөгийн зардал гарган, 3857.8 сая төгрөгийн балансын алдагдалтай ажилласан байна. Тус компани нь 2012 онд 0.9 тэрбум төгрөг, 2013 онд 3.7 тэрбум төгрөг, 2014 оны гүйцэтгэлээр 3.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 2015 оны батлагдсан бизнес төлөвлөгөөгөөр 4.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байгаа ажээ.


















