Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр хосмог сургалт эхэллээ

Налайх дүүрэг дэх Политехник коллеж цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр хосмог сургалтыг хэрэгжүүлж эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр хосмог сургалт эхэллээ
Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр хосмог сургалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Налайх дүүрэг дэх Политехник коллеж цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр хосмог сургалтыг хэрэгжүүлж эхэллээ.

Сургалтыг энэ оны аравдугаар сараас эхлэн Налайх политехник коллеж болон Дархан-Уул аймаг дахь политехник коллежид хэрэгжүүлж байна.Хосмог сургалтын хөтөлбөрийн 20-30 хувь нь сургалтын байгууллагад, үлдсэн хэсэг нь бодит ажлын талбарт буюу хичээлээс гадна үйлдвэрлэлийн орчин, ажлын байранд дадлагажих байдлаар явагдах юм.

Хосмог сургалтыг нэвтрүүлснээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ур чадвартай, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, улмаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд гол хөшүүрэг болох иргэд ажиллангаа суралцах, суралцангаа ажиллах боломж бүрдэнэ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Хуваалцах