Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахилгаан хэрэглэгчдийн хэрэглээг тооцох тарифын хугацаанд өөрчлөлт орууллаа

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит наймдугаар хурал 2015 оны гуравдугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгаан хэрэглэгчдийн хэрэглээг тооцох тарифын хугацаанд өөрчлөлт орууллаа
Цахилгаан хэрэглэгчдийн хэрэглээг тооцох тарифын хугацаанд өөрчлөлт орууллаа. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит наймдугаар хурал 2015 оны гуравдугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

Аймаг, нийслэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний загварыг батлах, Цагийн ялгаварт тоолууртай хэрэглэгчдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, “Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ, элэгдэл тооцох журам” батлах, цахилгаан түгээх хангах тусгай зөвшөөрөл олгох зэрэг найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хурлаас гарсан шийдвэрүүдээс онцлон дурдвал:

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай” 82 дугаар тогтоолтой холбогдуулан цагийн ялгаварт тоолууртай хэрэглэгчдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа.

Ахуйн хэрэглэгчдийн өдрийн хэрэглээний тарифыг мөрдөх хугацаа 07:00-22:00 цаг, шөнийн хэрэглээний тарифыг мөрдөх хугацаа 22:00-07:00 цаг болж тус хуваарийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл мөрдөхөөр боллоо.

Шинэчлэгдэн тогтоогдсон цагийн ялгаварт электрон тоолууртай цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээг тооцох тарифын хугацаа Хэрэглэгчийн ангилал, тарифт мөрдөх хугацаа Зуны цагийн хуваарь Хүйтний улирлын хуваарь 1 Айл өрх буюу ахуйн хэрэглэгч өдөр 07:00-22:00 06:00-21:00 шөнө 22:00-07:00 21:00-06:00 2 Үйлдвэр, аж ахуйн нэгж хэрэглэгч өдөр 07:00-18:00 06:00-17:00 орой 18:00-23:00 17:00-22:00 шөнө 23:00-07:00 22:00-06:00

Хуваалцах