Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Цахилгаан хөдөлгүүртэй анхны мотоцикл ирэх онд худалдаанд гарна

Мотоциклын түүхэнд өөрийн нэр алдраа бахархалтайгаар бичиж чадсан, чадсаар ч байгаа Америкийн алдарт “Харли-Дэвидсон” компани цахилгаан хөдөлгүүртэй анхны мотоциклоо 2014 онд танилцуулж байсан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгаан хөдөлгүүртэй анхны мотоцикл ирэх онд худалдаанд гарна
Цахилгаан хөдөлгүүртэй анхны мотоцикл ирэх онд худалдаанд гарна. Зураг: МҮОНРТ

Мотоциклын түүхэнд өөрийн нэр алдраа бахархалтайгаар бичиж чадсан, чадсаар ч байгаа Америкийн алдарт “Харли-Дэвидсон” компани цахилгаан хөдөлгүүртэй анхны мотоциклоо 2014 онд танилцуулж байсан. “LiveWire” /лайввайя/ нэртэй энэхүү мотоциклыг саяхан жил бүр болдог мотоциклын үзэсгэлэнгийн үеэр дахин олон нийтэд сонирхуулжээ. Шинэчлэгдэн сайжруулагдсан хувилбараа тун удахгүй, өөр өөр хэлбэл ирэх жил гэхэд зах зээлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа компанийн талаас мэдээлсэн юм.

Цахилгаан хөдөлгүүртэй учраас мэдээж дуу чимээ гарна гэж үгүй. Гэхдээ үйлдвэрлэгчид нь өөрсдийн брендмотоциклийн үндсэн бэлэг тэмдгүүдийн нэг болох хүчирхэг байдлыг илэрхийлдэг хүнгэнэсэн моторын чимээг нэмэлт төхөөрөмжийн тусламжтайгаар гаргадаг болгосон. Энэ нь Харлийг илтгэх цор ганц илэрхийлэл билээ. 12 вольтийн литийн-ионнынбатарайтай. 110 вольтийн розетканд холбон цэнэглэж болно. Түүнчлэн /SAE J1772/ технологийн 2 болон 3-р үеийн цэнэглэгч цэгүүд дээр тэжээлд холбож болохоос гадна, IEC Type 2 гэх цэнэглэгч цэгийг ашиглаж болдог байна. Энэ нь зөвхөн АНУ-д байдаг цэнэглэгч цэг бүхий үйлчилгээ юм. Компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, Харли-Девидсоны бүхий л төлөөлөгчийн газруудад цэнэглэгч цэгүүд байрших болно гэсэн юм. Энэ мотоцикл бүрэн цэнэгээрээ 160 км хүртэл зам туулах боломжтой. Дугуйны дискэнд 300 мм-ийн диаметртэй Brembo Monoblock технологийн тоормосны системийг суурилуулж өгсөн.

LiveWire мотоцикл хөдөлгөөнд оролцох 7 төрлийн горимтой. Эдгээрээс 3-нь энгийн, үлдсэн дөрөв нь эзэмшигч бүрийн аялах онцлог шинжийг анхаарч үздэг байна. 2020 онд зах зээлд гаргахаар яригдаж байсан боловч, ирэх жил гэхэд худалдаанд нэвтрүүлэх зорилттой байгаагаа компанийн талаас мэдээлжээ.

Хуваалцах