Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Цахилгаан хөдөлгүүртэй уралдааны автомашины хурдны дээд амжилтыг шинэчлэхээр зорьж байна

Олон улсад дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгчид цахилгаан хөдөлгүүртэй уралдааны автомашин бүтээж, хурдны зам дээр дээд амжилт тогтоон тэргүүллийг гартаа атгахын төлөө өрсөлдөцгөөж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгаан хөдөлгүүртэй уралдааны автомашины хурдны дээд амжилтыг шинэчлэхээр зорьж байна
Цахилгаан хөдөлгүүртэй уралдааны автомашины хурдны дээд амжилтыг шинэчлэхээр зорьж байна. Зураг: МҮОНРТ

Олон улсад дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгчид цахилгаан хөдөлгүүртэй уралдааны автомашин бүтээж, хурдны зам дээр дээд амжилт тогтоон тэргүүллийг гартаа атгахын төлөө өрсөлдөцгөөж байна. Энэ өрсөлдөөнд Германы автомашин үйлдвэрлэгч “ Волксваген” компани мэдэгдэл хийж, цахилгаан хөдөлгүүртэй шинэ төрлийн хүчирхэг автомашин бүтээхээр ажиллаж байгаагаа онцолжээ. Түүнчлэн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоохоор зорьж байгаа хэмээн мэдэгджээ.

АНУ-ын Колорадо мужийн Пайкес Пийк уулын замд дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгчид шинэ загварын цахилгаан хөдөлгүүртэй авто хүлгүүдээ өрсөлдүүлж байгаа билээ. Хэдий чинээ олон эко автомашин оролцоно төдий чинээ уралдааны автомашины хүчин чадал нэмэгдэнэ. Энэ өрсөлдөөнд Волксваген нэгэн гол дүрд тоглохоор сэтгэл шулуудсан. Энэ хүрээнд Волксваген компанийн инженерүүд цахилгаан хөдөлгүүртэй уралдааны автомашин бүтээх ажилдаа ханцуй шамлан ороод байгаа. Спорт загварын уралдааны авто хүлгийнхээ хамар доор 680 морины хүчин чадалтай хос цахилгаан хөдөлгүүрийг суурилуулж байгаа юм. Энэ нь 2,25 секундэд 100 км цагийн хурд гаргах хүчин чадалтай байх болно хэмээн онцолсон. Харин машины хувьд ойролцоогоор 1100 орчим кг жинтэй байх юм байна. Волксвагены мэргэжилтнүүд энэ зорилтынхоо хүрээнд бүтээгээд байгаа загварын автомашинаа аль хэдийн туршаад эхэлсэн.

Энэ харагдаж байгаа хүлгийн ихэнх эд ангийг 3 ди хэвлэгч принтерээр хэвлэн гаргаж авсан. Ойролцоогоор 2000 мянга гаруй ширхэг эд ангиудыг хооронд нь нийлүүлэн угсарсан байна. Энэ салбарт дээд хэмжээний амжилтыг 8 минут 57,118 секунд хурдлан хурдны замыг туулсан амжилт эзэлдэг. Үүнийг л эвдэхийн тулд хөлс хүчээ шавхан ажиллаж байгаа. Туршилтын хүрээнд автомашины загвар хүлгийг аэродинамик орчин болон виртуал орон зайд салхины хурд, хөдөлгүүрийн хүчин чадлыг шалгаж байгаа юм. Тун удахгүй хурдны зам дээр бодит үзүүлэлтийг харуулах болно хэмээн онцолжээ.

Хуваалцах