Цахилгаан машин хэрэглэж эхэлнэ
“Мицибиши моторс” компаний цахилгааны суудлын машин туршилтын журмаар бэлгэнд ирсэн тул манай талаас тээвэр, гаалийн татвар төлжээ. Туршилтын хугацаанд манай орны уур амьсгалд зохицохоор бол цаашид албаны автомашиныг цахилгаан машинаар солих юм байна.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын захиргааны албан хэрэгцээнд цахилгаан машин хэрэглэж эхэлнэ. Тодруулбал, Хотын захиргаа Японы Мицибиши моторс компаниас 100 хувь цахилгаанаар ажилладаг гурван автомашин авч туршихаар боллоо. Тус машиныг тогоор цэнэглэн 8 цаг 100-150 км явах боломжтой. Түүнчлэн дуу чимээ, утаа ялгаруулдаггүй байгальд ээлтэй гэж Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.