Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахилгаан моторт дугуйнаас унах, автомашинтай мөргөлдөх тохиолдол нэмэгджээ

2022-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгаан моторт дугуйнаас унах, автомашинтай мөргөлдөх тохиолдол нэмэгджээ
Цахилгаан моторт дугуйнаас унах, автомашинтай мөргөлдөх тохиолдол нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

2022-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.

Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, тухайн шалтгааны улмаас гурван хүн амь насаа алдсан байна.

2025 оны эхний гурван сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 28 хүн суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй тусламж үйлчилгээ авчээ.

Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл,

-Мопед, суррон, скүүтерээс унах буюу онхолдож гэмтсэн 16,

-Мопед, суррон, скүүтертэй зорчигч автомашинтай мөргөлдсөн 11,

-Мопед, суррон, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн 1 тохиолдол бүртгэгджээ.

Эдгээр тохиолдол ихэвчлэн өвдөг, шилбэ болон толгойн гэмтлийн оношоор оношлогдож байна гэж ГССҮТ-өөс мэдээллээ.

Хуваалцах