Цахилгаан мотоциклоор зорчихдоо заавал дуулга өмсөнө
аюулгүйн дуулга зүүж, өөртөө болон өрөөл бусдад төвөг чирэгдэлгүй соёлтой зорчихыг замын цагдаа нар сануулсаар байгаа аж
Мэдээллийн алба

БНХАУ-ын Жяньсу мужид цахилгаан мотоциклтой зорчигчдын замын хөдөлгөөнд оролцох журмыг энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэн талаар CCTV мэдээллээ. Уг журамд цахилгаан мотоциклтой зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын дуулга хэрэглэх ёстой гэж заажээ. Замын цагдаагийн хэлж байгаагаар, аюулгүй дуулгагүй эхний тохиолдолд 20 юань, хоёр дахь тохиолдолд 50 юанийн мөнгөн торгууль оногдуулах юм байна.
Журам мөрдөгдөж эхэлсэн өдрийн 12:00 цаг хүртэл Жяньсу мужийн төв Наньжин хотод 513 зорчигч аюулгүйн дуулга зүүгээгүй зөрчил илэрсэн гэж тус хотын замын цагдаагийн газраас мэдээлжээ. Цахилгаан мотоциклтой хүмүүс замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүйн дуулга зүүж, өөртөө болон өрөөл бусдад төвөг чирэгдэлгүй соёлтой зорчихыг замын цагдаа нар сануулсаар байгаа аж.


















