Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахилгаан шатнуудад шалгалт хийж байна

Энэ сарын 16-наас 11-р сарын 15-нийг хүртэл анх удаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, “Улаанбаатар цахилгаан шат” нийслэлийн өмчит компанитай хамтран Улаанбаатар хотын орон сууцуудад ашиглагдаж байгаа цахилгаан шатанд шалгалт хийж эхэлжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгаан шатнуудад шалгалт хийж байна
Цахилгаан шатнуудад шалгалт хийж байна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 16-наас 11-р сарын 15-нийг хүртэл анх удаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, “Улаанбаатар цахилгаан шат” нийслэлийн өмчит компанитай хамтран Улаанбаатар хотын орон сууцуудад ашиглагдаж байгаа цахилгаан шатанд шалгалт хийж эхэлжээ.

Шалгалтын гол зорилго нь Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн зориулалтаар ашиглаж буй цахилгаан шатны нэгдсэн тоо баримт гаргах, техникийн үзүүлэлтийг шалган ашиглаж болох хийгээд болохгүй тоог гаргах юм. Улмаар цахилгаан шатны мэдээллийг иргэдэд өгснөөр иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх аж.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод нийт 3000 орчим цахилгаан шатийг орон сууцны зориулалтаар ашиглаж буй мэдээлэл байгаа бөгөөд ихэнх нь ашиглалтын журам, эзэмшигч байгууллагын нэр, санамж, ашиглалтын хугацаа зэрэг мэдээлэл бичигдээгүй байдаг юм байна.

“Улаанбаатар цахилгаан шат” нийслэлийн өмчит компанийн хувьд энэ оны гуравдугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан бөгөөд нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатны шинэчлэлийн асуудлыг зохион байгуулах, цахилгаан шатны үйлдвэр байгуулах зорилготой компани ажээ.

Түлхүүр үг:цахилгаан шат
Хуваалцах