Цахилгаан тасарсан гэмтлийг тодорхойлж, янзлахаар шуурхай ажиллаж байна
Өнөөдөр 16:00 цагийн орчимд нийслэлд болон орон нутагт тог цахилгаан тасарсан. Энэ талаар Эрчим хүчний яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Баяржаргалаас тодрууллаа
Мэдээллийн алба

Өнөөдөр 16:00 цагийн орчимд нийслэлд болон орон нутагт тог цахилгаан тасарсан. Энэ талаар Эрчим хүчний яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Баяржаргалаас тодруулахад, "Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гараагүй.
Урьдчилсан байдлаар мэдээлэл өгөхөд 203, 204 дүгээр Цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарсан учир цахилгааны саатал үүсч Улаанбаатар хот болон зарим аймагт тог тасарсан. Гэмтлийг тодорхойлж, засаж янзлахаар шуурхай баг ажиллаж, хэрэглэгчиддээ шат дараатай цахилгаан дамжуулж эхэлсэн" гэв.


















