Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье

Цахилгааны эх үүсвэрийг салгаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье. Зураг: МҮОНРТ

Он гарсаар улсын хэмжээнд бүртгэгдсэн объектын гал түймрийн 32.1 хувь нь цахилгааны аюулгүй байдлын зөрчлөөс үүдэлтэй байгааг ОБЕГ мэдээллээ.

Цахилгааны аюулгүй байдал зөрчигдсөнөөс үүдэлтэй гал түймрийн шалтгааныг авч үзвэл 53.8 хувь нь ашиглалтын буруу дадал, 34.4 хувь нь буруу угсралт, 11.8 хувь нь техникийн гэмтлээс шалтгаалжээ.

Иймд айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд цахилгааны шугам сүлжээнд хэт ачаалал үүсгэхгүй байх, зориулалтын цахилгааны утас, хэрэгсэл ашиглах, орон нутагт явах болон удаан хугацаагаар гэрээсээ хол байх үедээ цахилгааны эх үүсвэрийг салгаж аюулгүй болгох зэрэг арга хэмжээ авч, гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.

Хуваалцах